23
1 УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТ I. Академик бичлэгийн стандарт ......................................................................................... 3 1.1. Бичлэгийн стандартын зорилго .......................................................................... 3 1.2. Академик бичлэгийг боловсруулах, эцэслэх болон хүлээлгэн өгөх ............. 3 1.3. Академик бичлэгийн бүтэц/ерөнхий агуулга ................................................... 4 1.4. Форматын ерөнхий шаардлага ........................................................................... 6 1.4.1. Үсгийн фонт, гарын драйвер................................................................... 6 1.4.2. Хуудасны формат ...................................................................................... 6 1.5. Нүүр хуудасны формат ......................................................................................... 6 1.5.1. Докторын ажил (Диссертаци) ................................................................. 7 1.5.2. Магистрын ажил........................................................................................ 8 1.5.3. Судалгааны өгүүлэл .................................................................................. 8 1.5.4. Боловсруулалтын ажил ............................................................................ 8 1.6. Мэдэгдэх хуудасны формат .................................................................................. 9 1.7. Хураангуй бэлтгэх формат ................................................................................... 9 1.8. Агуулгын товьёг бэлтгэх формат........................................................................ 9 1.9. Товчилсон үгийн жагсаалтын формат ............................................................ 10 1.10. Хүснэгтийн жагсаалтын формат..................................................................... 11 1.11. Зургийн жагсаалтын формат ........................................................................... 11 1.12. Үндсэн бүтцийн формат .................................................................................... 11 1.12.1. Үндсэн, дэд сэдвийн дугаарлалт болон формат ............................... 11 1.12.2. Үндсэн бичвэрийн формат ................................................................... 13 1.12.3. Зураг, Хүснэгт, Томьёоны формат ..................................................... 14 1.13. Эшлэлийн формат .............................................................................................. 15 1.13.1. Нэг зохиогчтой бүтээл........................................................................... 16 1.13.2. Хоёр буюу түүнээс дээш зохиогчтой бүтээл ...................................... 16 1.13.3. Нэг зохиогчийн нэг онд хэвлэгдсэн бүтээлүүд ................................. 17 1.13.4. Байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн бүтээл ......................................... 17 1.13.5. Ижил нэртэй зохиогчдын бүтээл ........................................................ 18 1.13.6. Хоёрдогч эх сурвалж ............................................................................. 18

naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

  • Upload
    others

  • View
    63

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

1

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТ

I. Академик бичлэгийн стандарт ......................................................................................... 3

1.1. Бичлэгийн стандартын зорилго .......................................................................... 3

1.2. Академик бичлэгийг боловсруулах, эцэслэх болон хүлээлгэн өгөх ............. 3

1.3. Академик бичлэгийн бүтэц/ерөнхий агуулга ................................................... 4

1.4. Форматын ерөнхий шаардлага ........................................................................... 6

1.4.1. Үсгийн фонт, гарын драйвер ................................................................... 6

1.4.2. Хуудасны формат ...................................................................................... 6

1.5. Нүүр хуудасны формат ......................................................................................... 6

1.5.1. Докторын ажил (Диссертаци) ................................................................. 7

1.5.2. Магистрын ажил........................................................................................ 8

1.5.3. Судалгааны өгүүлэл .................................................................................. 8

1.5.4. Боловсруулалтын ажил ............................................................................ 8

1.6. Мэдэгдэх хуудасны формат .................................................................................. 9

1.7. Хураангуй бэлтгэх формат ................................................................................... 9

1.8. Агуулгын товьёг бэлтгэх формат ........................................................................ 9

1.9. Товчилсон үгийн жагсаалтын формат ............................................................ 10

1.10. Хүснэгтийн жагсаалтын формат..................................................................... 11

1.11. Зургийн жагсаалтын формат ........................................................................... 11

1.12. Үндсэн бүтцийн формат .................................................................................... 11

1.12.1. Үндсэн, дэд сэдвийн дугаарлалт болон формат ............................... 11

1.12.2. Үндсэн бичвэрийн формат ................................................................... 13

1.12.3. Зураг, Хүснэгт, Томьёоны формат ..................................................... 14

1.13. Эшлэлийн формат .............................................................................................. 15

1.13.1. Нэг зохиогчтой бүтээл ........................................................................... 16

1.13.2. Хоёр буюу түүнээс дээш зохиогчтой бүтээл ...................................... 16

1.13.3. Нэг зохиогчийн нэг онд хэвлэгдсэн бүтээлүүд ................................. 17

1.13.4. Байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн бүтээл ......................................... 17

1.13.5. Ижил нэртэй зохиогчдын бүтээл ........................................................ 18

1.13.6. Хоёрдогч эх сурвалж ............................................................................. 18

Page 2: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

2

1.14. Эх сурвалжийн жагсаалт бэлтгэх формат ..................................................... 18

1.14.1. Эх сурвалжийн жагсаалтын ерөнхий формат .................................. 18

1.14.2. Эх сурвалжийн жагсаалтад мэдээлэл бичих арга ............................ 19

1.15. Хуудасны зүүлт тайлбар хийх формат ........................................................... 22

1.16. Хавсралтын формат .......................................................................................... 23

II. Академик бичлэгийн агуулга, тодорхойлолт ............................................................. 24

2.1. Докторын ажил ..................................................................................................... 24

2.2. Магистрын ажил .................................................................................................. 31

III. Хичээлийн багц, сургалтын хэрэглэгдэхүүний стандарт ....................................... 39

3.1. Хичээлийн хөтөлбөр ............................................................................................ 39

3.2. Хичээл зохион байгуулах төлөвлөгөө ............................................................... 40

3.3. Хичээлд ашиглах сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн .................................... 40

3.4. Хичээлд ашиглах бусад материал ..................................................................... 41

3.5. Хичээлийн багц, сургалтын хэрэглэгдэхүүний загвар ................................. 43

IV. Загвар жишээнүүд .......................................................................................................... 47

Хавсралт 1. Хуудасны формат .................................................................................. 47

Хавсралт 2. Үндсэн бичвэр дэх бүлэг, гарчгийн формат болон дугаарлалт ... 51

Хавсралт 3а. Докторын ажлын гадна нүүр хуудасны жишээ ............................ 54

Хавсралт 3б. Докторын ажлын дотор нүүр хуудасны жишээ ............................ 55

Хавсралт 4а. Магистрын ажлын гадна нүүр хуудасны жишээ .......................... 56

Хавсралт 4б. Магистрын ажлын дотор нүүр хуудасны жишээ .......................... 57

Хавсралт 5. Боловсруулалтын ажлын нүүр хуудасны жишээ ........................... 58

Хавсралт 6. Мэдэгдэх хуудасны загвар ................................................................... 59

Хавсралт 7. Хураангуйн жишээ ................................................................................ 60

Хавсралт 8. Агуулгын товьёг хуудасны загвар .................................................... 62

Хавсралт 9. Товчилсон үгсийн жагсаалтын жишээ ............................................. 64

Хавсралт 10. Хүснэгтийн жагсаалтын жишээ ....................................................... 65

Хавсралт 11. Зургийн жагсаалтын жишээ ............................................................. 68

Хавсралт 12. Эх сурвалжийн жагсаалтын жишээ ................................................ 69

Хавсралт 13. Зураг, хүснэгтийн жишээ ................................................................... 76

Хавсралт 14. Судалгааны ажлын бичлэгийн стандартыг шалгах хуудас ....... 77

Page 3: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

3

I. АКАДЕМИК БИЧЛЭГИЙН СТАНДАРТ

1.1. Бичлэгийн стандартын зорилго

Удирдлагын Академийн сургалт, судалгааны ажилд нэгдсэн стандарт баримтлах

нь Академийн багш, суралцагчдын гүйцэтгэх судалгааны ажил болон бие даан

гүйцэтгэх боловсруулалтын ажилд дэмжлэг үзүүлж, бичиж боловсруулах ажлын чанар

сайжрах, тавигдах шаардлага, боловсруулалтын түвшин, нийтлэг мөрдөх загвар арга

аргачлалыг тодорхой болгох ач холбогдолтой. Мөн Академийн сургалт, судалгааны

ажлын бичлэгт нэгдсэн стандартыг мөрдөх нь судлаач, уншигчид хоорондоо харилцах,

ойлголцоход хялбар болгож, бичлэгийн нийтлэг шаардлагыг хэвшүүлэхэд дэмжлэг

болно.

Судалгааны ажил (доктор, магистрын ажил, судалгааны өгүүлэл,

боловсруулалтын ажил), сургалтын явцад гүйцэтгэх боловсруулалтын ажлыг

гүйцэтгэхдээ судлаач, сонсогчид энэхүү бичлэгийн стандартыг мөрдлөг болгон

ажиллах бөгөөд тухайн ажлын хүлээн зөвшөөрөх үндэслэлүүдийн нэг болно.

Академик бичлэг нь ойлгогдохоор, тодорхой хэллэгээр бичигдсэн байх ёстой.

Мөн үг үсгийн алдаагүй байна. Хэрэв эргэлзээтэй үг байвал тайлбар толь бичиг болон

зөв бичих дүрмээр тайлбарлагдсан байх хэрэгтэй. Тайлбарлахдаа шинжлэх ухааны

бичлэгийн найруулга зүйн дүрмийн дагуу идэвхгүй хэвээр илэрхийлнэ.

Хэрэв мэдээллийг дамжуулж байгаа бол аль болох богино, товч өгүүлбэрээр

илэрхийлнэ. Түүнээс гадна тухайн судалгааны ажлын зохиогч нь судалгааны ажлынхаа

тухай илэрхийлэхдээ “энэхүү судалгаанд” “уг судалгааны ажилд” гэсэн томьёоллыг

ашиглана.

1.2. Академик бичлэгийг боловсруулах, эцэслэх болон хүлээлгэн өгөх

Зохиогч нь тодорхойгүй, ажлын хувилбар, файл нь ямар нэг нууц үгийн

хамгаалалттай, академик бичлэгийн стандартад нийцээгүй судалгааны

ажлыг хүлээж авахгүй.

Судалгааны ажил академик бичлэгийн стандартыг хангасан эсэхийг

шалгах хуудас ашиглан тэнхмийн зохион байгуулагч шалгана. Шалгах

хуудасны загварыг хавсралт 14-т үзүүлэв.

Page 4: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

4

Тэнхмийн зохион байгуулагч нь тухайн судалгааны ажил стандартыг бүрэн

хангасан тохиолдолд шалгах хуудсанд гарын үсэг зурж, судалгааны ажилд

хавсаргана.

Эцсийн хувилбарыг нь хүлээн авах хугацаа дуусахаас өмнө бүрэн

боловсруулж, зохион байгуулагчаар хянуулсан байх ёстой. Эцсийн

хувилбарыг хүлээн авах хугацааг төгсөлтийн диплом гардуулах өдрөөс

өмнө байна.

Академик бичлэгийн стандартыг хангасан эцсийн хувилбарыг хоёр хувь

хэвлүүлж, хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.

Судалгааны ажлын эцсийн хувилбарыг .pdf болон .docx форматаар тус тус

CD (Compact Disk) дээр хуулж, хүлээлгэн өгнө. Файлын нэр болон CD

(Compact Disk) Label дээр зөвхөн сонсогчийн код, овог нэрийг латин үсгээр

галиглан бичсэн байна.

Судалгааны ажлын эцсийн хувилбарт ямар нэгэн залруулга хийх ёсгүй.

1.3. Академик бичлэгийн бүтэц/ерөнхий агуулга

Судалгааны ажил нь дараах дөрвөн үндсэн төрөлтэй бөгөөд тус бүр нь дараах

ерөнхий бүтцийн дагуу хийгдэнэ. Үүнд:

1. Докторын ажил (Диссертаци)-ын бүтэц

Нүүр хуудас

Мэдэгдэл1

Агуулгын товьёг2

Товчилсон үгсийн жагсаалт

Хүснэгтийн жагсаалт

Зургийн жагсаалт

Хураангуй3 (монгол хэлээр)

Удиртгал

Судлагдсан байдлын тойм

Судалгааны арга зүй

Судалгааны өгөгдлийн боловсруулалт, шинжилгээ

1 “Declaration” буюу мэдэгдэх хуудас бөглөнө. 2 2018 оны 6 дугаар сарын 6-ны Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолын хавсралтаар баталсан

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д “товьёг” гэдэг нь ном хэвлэл зэргийн

агуулгын гарчиг; товч цэс гэснийг үндэслэн цаашид товьёг гэж хэрэглэхээр болов.

https://president.mn/wp-content/uploads/2018/06/HBUZ-Toli-2018-06-14-1.pdf 3 Докторын ажилд “Abstract” буюу хураангуйг Монгол, Англи хэлээр үйлдэх бөгөөд Англи хэлээрх

хураангуйг уг ажлын төгсгөлд оруулна.

Page 5: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

5

Дүгнэлт

Эх сурвалжийн жагсаалт

Хавсралт

Хураангуй (англи хэлээр)

2. Магистрын ажлын бүтэц

Нүүр хуудас

Мэдэгдэл4

Агуулгын товьёг

Товчилсон үгсийн жагсаалт

Хүснэгтийн жагсаалт

Зургийн жагсаалт

Хураангуй5 (монгол хэлээр)

Удиртгал

Судлагдсан байдлын тойм

Судалгааны арга зүй

Судалгааны өгөгдлийн боловсруулалт, шинжилгээ

Дүгнэлт

Эх сурвалжийн жагсаалт

Хавсралт

3. Судалгааны өгүүллийн бүтэц

Хураангуй6

Удиртгал (Судалгааны асуудал, арга зүй, боловсруулалт, түлхүүр

үг)

Үндсэн хэсэг (Судалгааны арга зүй, Үндсэн сэдэв, Дэд сэдэв)

Дүгнэлт

Эх сурвалжийн жагсаалт

4. Боловсруулалтын ажлын бүтэц

Боловсруулалтын ажлын бүтэц, агуулгын тавигдах шаардлага,

удирдамжийг тухайн хичээлийн багцад дурдаж, хичээл заах багш

тогтоож, бичлэгийн стандарт нь академик бичлэгийн стандартыг

баримтлана.

4 “Declaration” буюу мэдэгдэх хуудас бөглөнө. 5 Магистрын ажилд “Abstract” буюу хураангуйг зөвхөн Монгол хэлээр үйлдэнэ. 6 Судалгааны өгүүлэлд “Abstract” буюу хураангуйг Монгол хэлээр үйлдэх ба тус академийн зүгээс өөр

хэлээр үйлдэхийг шаардаж болно.

Page 6: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

6

1.4. Форматын ерөнхий шаардлага

1.4.1. Үсгийн фонт, гарын драйвер

Windows болон бусад үйлдлийн (MAC OS, UNIX, LINUX гэх мэт) системд

UNICODE гарын драйвер ашиглана. Зөвхөн “Times New Roman” фонтоор

бичнэ.

1.4.2. Хуудасны формат

Хуудас нь стандарт А4 (21 см Х 29.7 см) хэмжээтэй, цагаан, шугамгүй цаас

байна. Хамгийн багадаа 75 граммаас багагүй жинтэй цаасыг ашиглана.

Хуудасны захын зай: А4 хэмжээтэй хуудасны зүүн захаас 3 см, баруун

захаас 2 см, дээд болон доод захаас 2 см зайтай, цаасны чиглэл босоогоор

(Orientation: Portrait)7 бичигдэнэ.

Хүснэгт, урт эшлэл, хуудасны зүүлт тайлбарын үсгийн хэмжээ 10 pt

өндөртэй, мөр хоорондын зай нь 1 line (single)-р, хуудасны хоёр талд

зэрэгцүүлэн бичнэ.

Хуудасны дугаар хуудас бүрийн баруун доод буланд, фонтын хэмжээ нь 10

pt өндөртэй бичигдэнэ. Харин нүүр хуудас хуудасны дугааргүй байна.

Хуудасны дугаарын өмнө, хойно ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй.

Мэдэгдэл (declaration), Агуулгын товьёг, Товчилсон үгсийн жагсаалт,

Хүснэгтийн жагсаалт, Зургийн жагсаалт, Хураангуй (монгол хэлээр)-н

хуудсууд нь i, ii, iii гэх мэт ромбо тоогоор, харин Удиртгалаас эхлээд

судалгааны ажлын төгсгөл хүртэлх (эх сурвалжийн жагсаалт, хавсралтыг

багтаагаад) хуудсууд нь 1, 2, 3 гэх мэт араб тоогоор дугаарлагдана.

Судалгааны ажлын үндсэн бичвэрийн хуудасны тоонд хавсралтын

хуудасны тоог оруулж тоолохгүй.

Хуудасны толгой хэсэгт судалгааны ажлын нэрийг оруулж болно. Хэрэв

оруулбал үсгийн фонтын хэмжээ нь 10 pt өндөртэй, зүүн талд шахаж

бичигдэнэ.

1.5. Нүүр хуудасны формат

Удирдлагын академийн бичлэгийн стандартаар хийгдэж байгаа аливаа ажлын

нүүр хуудсанд8 дараах ерөнхий шаардлага тавигдана. Үүнд:

7 Шаардлагатай тохиолдолд тухайн хуудсыг хэвтээ (Orientation: Landscape) болгож ашиглаж болно.

Page 7: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

7

Нүүр хуудсан дахь бичвэрүүдийн мөр хоорондын зай нь 1 line (single),

өндрийн хэмжээ нь 14 pt –ээс хэтрэхгүй байна.

Нүүр хуудсанд хуудасны дугаар болон хуудасны толгой, хуудасны зүүлт

тайлбар хийгдэхгүй.

1.5.1. Докторын ажил (Диссертаци)9

Докторын зэрэг горилсон судалгааны ажлын нүүр хуудсанд сургуулийн нэр,

сургалтын чиглэл, мэргэжлийн индекс, судлаачийн овог нэр, судалгааны ажлын сэдэв,

эрдэм шинжилгээний ажлын удирдагчийн эрдмийн цол, зэрэг, овог, нэр, нийтэлсэн хот,

он зэргийг нийтэлсэн байна. Мөн “Гар бичмэлийн эрхтэй”, “Докторын зэрэг горилсон

судалгааны ажил” гэдгийг тус тус бичсэн байна.

Гадна нүүр хуудасны зүүн дээд талд сургуулийн лого хэвлэх ба логоны

өндөр 30 мм, өргөн 17.2 мм харьцаанаас хэтрүүлэхгүй.

Гадна, дотор нүүр хуудсанд хуудасны дугаар болон хуудасны толгой,

хуудасны зүүлт тайлбар хийгдэхгүй.

Судалгааны ажлын эцсийн хувилбарын гадна нүүр хуудсыг заавал өнгөт

хэвлэлээр хэвлэж, хатуу хавтасыг ашиглах ба Удирдлагын Академийн

логоны өнгийг суурь өнгө болгоно.

Гадна нүүр хуудасны арын нугас хэсэгт нь судлаачийн овог нэр,

сургуулийн логог байршуулна.

Гадна нүүр хуудасны бүх бичвэр баруун тийш (left) 3 см зайтай байрлана.

Гадна нүүр хуудасны форматыг хавсралт 3а-д үзүүлсэн болно.

Харин дотор нүүр хуудасны бүх бичвэрүүд зүүн захаас зай авахгүй буюу

баруун тийш болгох зай (left) 0 см байна.

Дотор нүүр хуудасны форматыг хавсралт 3б-д үзүүлсэн болно.

“Гар бичмэлийн эрхтэй”, Мэргэжлийн индекс /код/, докторын зэрэг

горилсон судалгааны ажил, эрдэм шинжилгээний ажлын удирдагч, хот, он

гэсэн бичвэрүүдийн өндөр 12 pt байна. Мөн сургуулийн нэрийн

“УДИРДЛАГЫН АКАДЕМИ” гэсэн бичвэрээс бусад бичвэрүүдийн өндөр

12 pt байна.

8 Удирдлагын академийн бичлэгийн стандартын хавсралтад тусгасан судалгааны ажлын нүүр хуудасны

жишээнүүд бүгд зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр нийтэлсэн болно. 9 БCШУ-ы сайдын 2014 оны А/370 тоот тушаалаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэх

нийтлэг журам”-д хэрэглэсэн нэр томьёо

Page 8: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

8

Удирдлагын академи, судлаачийн овог, нэр, судалгааны ажлын сэдэв,

удирдагчийн овог нэр, эрдмийн цол, зэрэг бичвэрүүдийн өндөр 14 pt,

мөрийн голд зэрэгцүүлэх тохиргоог (Alignment: Centered) хийсэн байна.

“Гар бичмэлийн эрхтэй” бичвэр нь налуугаар баруун талд (Alignment:

Right) зэрэгцэхээс гадна мэргэжлийн индекс болон сургалтын чиглэл нь

баруун талд зэрэгцэнэ.

“Гар бичмэлийн эрхтэй” бичвэрээс бусад бүх бичвэр тод (Bold) үсгээр

бичигдэнэ.

1.5.2. Магистрын ажил

Магистрын зэрэг горилсон судалгааны ажлын нүүр хуудсанд сургуулийн нэр,

сургалтын чиглэл, мэргэжлийн индекс, судлаачийн овог нэр, судалгааны ажлын сэдэв,

удирдагч багшийн эрдмийн цол, зэрэг, овог, нэр, нийтэлсэн хот, он зэргийг нийтэлсэн

байна. Мөн “Магистрын зэрэг горилсон судалгааны ажил” гэдгийг заавал бичнэ.

Доктор, магистрын судалгааны ажлын гадна болон дотор нүүр хуудасны

бичвэрийн формат нь ижил. Харин магистрын ажлын гадна нүүр хуудасны

арын нугасанд байрлуулах хэсэг, “Гар бичмэлийн эрхтэй” хэмээх

бичвэрүүд тус тус байхгүй.

Магистрын ажлын гадна нүүр хуудсыг өнгөт хэвлэлээр хэвлэх, заавал

хатуу хавтас ашиглах шаардлагагүй.

Гадна нүүр хуудасны форматыг хавсралт 4а-д үзүүлсэн болно.

Дотор нүүр хуудасны форматыг хавсралт 4б-д үзүүлсэн болно.

1.5.3. Судалгааны өгүүлэл10

Судалгааны өгүүллийн стандартын болон агуулгын шаардлага, нүүр хуудасны

формат нь холбогдох хэвлэн нийтлүүлэх сэтгүүлийн редакцийн шаардлагад нийцсэн

байна.

1.5.4. Боловсруулалтын ажил11

Боловсруулалтын ажлын агуулгад тавигдах шаардлага, удирдамжийг тухайн

хичээлийн багцад дурдаж, хичээл заах багш тогтооно. Харин боловсруулалтын ажлын

10 Судалгааны өгүүлэл нь “Төрийн удирдлага” сэтгүүлд хэвлүүлэх бол уг сэтгүүлийг эрхлэн гаргах

журмаар зохицуулагдана. 11 Боловсруулалтын ажлын хүрээнд судалгааны тайлан, эсээ, уншсан номын тойм, шүүмж, кейс зэрэг

ажлуудыг хамруулан ойлгоно.

Page 9: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

9

нүүр хуудсанд сургуулийн нэр, хичээлийн нэр, код, гүйцэтгэгчийн овог нэр,

боловсруулалтын ажлын сэдэв, нийтэлсэн хот, он зэргийг бичнэ. Боловсруулалтын

ажлын нүүр хуудасны форматыг хавсралт 5-д үзүүлсэн болно. Боловсруулалтын ажлын

нүүр хуудасны форматад доктор, магистрын ажлын нүүр хуудасны бичвэрт тавигдах

форматын шаардлагыг ашиглана.

1.6. Мэдэгдэх хуудасны формат

Мэдэгдэл гэсэн хэсэгт тухайн судлаач судалгааны ажил гүйцэтгэхдээ зохиогчийн

эрхийн зөрчил гаргалгүй, өөрийн судалгаанд үндэслэн гүйцэтгэсэн болохоо тэмдэглэж

гарын үсгээрээ баталгаажуулна.

“МЭДЭГДЭХ ХУУДАС” гэх гарчиг нь мөрийн голд, тод (Вold), том

үсгээр (Аll caps), мөр хоорондын зай нь 1 line (Single), өмнөх (before

spacing) болон дараах (after spacing) хэмжээ нь тус бүр 36 pt хэмжээтэй,

үсгийн хэмжээ нь 14 pt өндөртэй байна.

Мэдэгдэл нь дангаараа нэг нүүрэнд байх ба сургалтынхаа чиглэл,

мэргэжлийн индексийн кодоо бичнэ (Хавсралт 6-г үзнэ үү).

1.7. Хураангуй бэлтгэх формат

Судалгааны ажлын хураангуйн ерөнхий форматыг хавсралт 7-д үзүүлсэн

болно. Докторын ажилд хураангуйг Монгол, Англи хэлээр, нэг ижил

форматыг ашиглан хийнэ.

Хураангуй буюу “АБСТРАКТ” гэх гарчиг нь мөрийн голд, тод (Вold), том

үсгээр (Аll caps), мөр хоорондын зай нь 1 line (Single), өмнөх (before

spacing) болон дараах (after spacing) хэмжээ нь тус бүр 36 pt хэмжээтэй,

үсгийн хэмжээ нь 14 pt өндөртэй байна.

1.8. Агуулгын товьёг12 бэлтгэх формат

Агуулгын товьёгт бүлэг, зүйлийн гарчгийг тухайн ажилд орсон дарааллын

дагуу үг үсэг, агуулгын зөрүүгүй, эхлэх хуудасны дугаараар жагсаан

бичнэ.

12 2018 оны 6 дугаар сарын 6-ны Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолын хавсралтаар баталсан

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д “товьёг” гэдэг нь ном хэвлэл зэргийн

агуулгын гарчиг; товч цэс гэснийг үндэслэн цаашид товьёг гэж хэрэглэхээр болов.

https://president.mn/wp-content/uploads/2018/06/HBUZ-Toli-2018-06-14-1.pdf

Page 10: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

10

Агуулгын товьёг бүлэгт гарчгийг бичихдээ үгийг тасалж бичихгүй, цэг

тавихгүй.

“АГУУЛГЫН ТОВЬЁГ” гэх гарчиг нь мөрийн голд, тод (Вold), том

үсгээр (Аll caps), мөр хоорондын зай нь 1 line (Single), өмнөх (before

spacing) болон дараах (after spacing) хэмжээ нь тус бүр 36 pt хэмжээтэй,

үсгийн хэмжээ нь 14 pt өндөртэй байна.

Агуулгын товьёгт буй бүлгийн нэр нь хуудасны зүүн талд шахаж, бүлгийн

нэрийг тод (Вold), том үсгээр (Аll caps), мөр хоорондын зай 1 line (Single),

өмнөх (before spacing) хэмжээ нь 12 pt, хуудасны дугаар нь баруун талд

шахаж бичигдэнэ.

Агуулгын товьёгт буй зүйлийн нэрийг хуудасны зүүн талд шахаж, зөвхөн

эхний үсгийг томоор, бусад үсгийг жижгээр тодотгож (Bold), харгалзах эх

гарчгаасаа13 баруун тийш (left) 1 см зайтай, мөр хоорондын зай нь 1 line,

өмнөх (before spacing) хэмжээ нь 6 pt, хуудасны дугаар нь баруун талд

шахаж бичнэ.

Агуулгын товьёгийн форматыг хавсралт 8-с үзнэ үү.

1.9. Товчилсон үгийн жагсаалтын формат

Товчилсон үг, түгээмэл биш тэмдэглэгээ нь тухайн ажилд хоёроос дээш

удаа давтагдвал үндсэн бичвэр дотор анх дурдахад товчилж, хаалтад

тайлбарлаад, цаашид уг товчлолоо ашиглана.

Товчилсон үгийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан

товчилсон үг бүрийг бүтэн үгээр нь задлан бичнэ.

Нийтлэг ойлгомжтой товчлолыг жагсаалтад оруулах шаардлагагүй. Жишээ

нь, мянга=мян., төгрөг=төг., 15 дугаар=15-р, нягтлан бодох=ня-бо., америк

доллар=ам.долл. (Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв, 2004, 5.6.2

дахь зүйл).

“ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ” гэх гарчиг нь мөрийн голд, тод

(Вold), том үсгээр (Аll caps), мөр хоорондын зай нь 1 line (Single), өмнөх

(before spacing) болон дараах (after spacing) хэмжээ нь тус бүр 36 pt

хэмжээтэй, үсгийн хэмжээ нь 14 pt өндөртэй байна.

13 Тухайлбал бүлэг дотор байгаа зүйл нь дотроо дахин хэд хэдэн зүйлийг багтаасан байж болно.

Жишээлбэл 2.1-р зүйл нь дотроо 2.1.1., 2.1.2., -г тус тус багтаасан байж болно. Тэгвэл 2.1-р зүйлийн нэр

нь баруун тийш (left) 1 см, 2.1.1., болон 2.1.2., нь тус тусдаа баруун тийш (left) 2 см зайтай буюу

харгалзах эх гарчгаасаа баруун тийш 1 см зайтай байрлана. Гэх мэтчилэн хэдэн ч дэд зүйл шаталж

болно. Дэд зүйл нь хамгийн багадаа хоёр байна.

Page 11: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

11

Товчилсон үгс нь баруун тийш (left) 1 см зайтай, мөр хоорондын зай нь 1.5

lines, өмнөх (before spacing) хэмжээ нь 6 pt, дараах (after spacing) хэмжээ нь

0 pt хэмжээтэй, үсгийн хэмжээ нь 12 pt хэмжээтэй бичигдэнэ.

Товчилсон үгийн жагсаалтын форматыг хавсралт 9-д үзүүлсэн болно.

1.10. Хүснэгтийн жагсаалтын формат

“ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ” гэх гарчиг нь мөрийн голд, тод (Вold),

том үсгээр (Аll caps), мөр хоорондын зай нь 1 line (Single), өмнөх (before

spacing) болон дараах (after spacing) хэмжээ нь тус бүр 36 pt хэмжээтэй,

үсгийн хэмжээ нь 14 pt өндөртэй байна.

Хүснэгтүүдийн нэрс нь баруун тийш (left) 1 см зайтай, мөр хоорондын зай

нь 1.5 lines, өмнөх (before spacing) хэмжээ нь 6 pt, дараах (after spacing)

хэмжээ нь 0 pt хэмжээтэй, үсгийн хэмжээ нь 12 pt хэмжээтэй бичигдэнэ.

Хүснэгтийн жагсаалтын форматыг хавсралт 10-д үзүүлсэн болно.

1.11. Зургийн жагсаалтын формат

“ЗУРГИЙН ЖАГСААЛТ” гэх гарчиг нь мөрийн голд, тод (Вold), том

үсгээр (Аll caps), мөр хоорондын зай нь 1 line (Single), өмнөх (before

spacing) болон дараах (after spacing) хэмжээ нь тус бүр 36 pt хэмжээтэй,

үсгийн хэмжээ нь 14 pt өндөртэй байна.

Зургуудын нэрс нь баруун тийш (left) 1 см зайтай, мөр хоорондын зай нь

1.5 lines, өмнөх (before spacing) хэмжээ нь 6 pt, дараах (after spacing)

хэмжээ нь 0 pt хэмжээтэй, үсгийн хэмжээ нь 12 pt хэмжээтэй бичигдэнэ.

Зургийн жагсаалтын форматыг хавсралт 11-д үзүүлсэн болно.

1.12. Үндсэн бүтцийн формат

Академик бичлэгийн үндсэн бүтцэд Хураангуй (монгол хэлээр), Удиртгал,

Үндсэн хэсэг14, Дүгнэлт, Эх сурвалжийн жагсаалт, Хавсралт багтана.

1.12.1. Үндсэн, дэд сэдвийн дугаарлалт болон формат

Үндсэн болон дэд сэдэв, Бүлэг болон зүйл, Үндсэн гарчиг болон дэд гарчгууд

харгалзан ижил форматаар хэлбэржинэ. Гагцхүү доктор, магистрын ажилд бүлэг,

14 Судлагдсан байдлын тойм; Судалгааны арга зүй; Судалгааны өгөгдлийн боловсруулалт, шинжилгээ;

Page 12: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

12

зүйлийг хэрэглэнэ. Бусад судалгааны өгүүлэл, боловсруулалтын ажилд үндсэн, дэд

сэдэв, үндсэн гарчиг, дэд гарчиг зэргийг мөн агуулгаас нь хамааруулан сонгож

хэрэглэнэ.

Гарчгийг15 бичихдээ үгийг тасалж бичихгүй, цэг тавихгүй.

Бүлэг, зүйлийн нэрийг хуудасны зүүн талд шахаж, бүлгийн нэрийг тод

(Вold), том үсгээр (Аll caps), зүйлийн нэрийг зөвхөн эхний үсгийг томоор,

бусад үсгийг жижгээр тодотгож (Bold) бичнэ.

Бүлэг, зүйлийн нэрийн мөр хоорондын зай 1 line (Single) байна.

Бүлгийн нэрийн өмнөх (before spacing) болон дараах (after spacing) хэмжээ

нь тус бүр 24 pt хэмжээтэй, харин зүйлийн нэрийн өмнөх (before spacing)

болон дараах (after spacing) хэмжээ нь тус бүр 18 pt хэмжээтэй байна.

Бүлэг бүр шинэ хуудаснаас эхэлнэ. Бүлэг тус бүр нь хоёр буюу түүнээс

дээш зүйлтэй байна.

Удирдлагын Академийн судалгааны ажилд гарчгуудыг янз бүрээр

нэрлэснээс үүдэлтэй ойлголтын зөрүүг багасгах зорилгоор бүлэг, үндсэн

сэдэв, үндсэн гарчиг 3-г, зүйл, дэд сэдэв, дэд гарчиг 3-г тус тус ижил

түвшинд ойлгож, тухайн формат нь ижил байхаар зохицуулагдана.

Тухайлбал, Академийн бичлэгийн стандартад бүлгийн нэрийн форматыг

заасан бол энэ нь үндсэн сэдэв, үндсэн гарчигт ижил үйлчилнэ. Зүйлийн

нэрийн формат нь дэд сэдэв, дэд гарчигт ижил үйлчилнэ.

Удиртгал хэсэг нь бүлэг, үндсэн сэдэв, үндсэн гарчигт хамаарагдана.

Иймээс бүлэг, үндсэн сэдэв, үндсэн гарчгийг дугаарлахдаа удиртгалаас

эхлэн дугаарлана. Дугаарлалтын форматыг дараах хэлбэрүүдээс сонгон

хэрэглэнэ. Үүнд:

o НЭГДҮГЭЭР БҮЛЭГ., ХОЁРДУГААР БҮЛЭГ., ...

o БҮЛЭГ НЭГ., БҮЛЭГ ХОЁР., ...

o БҮЛЭГ I., БҮЛЭГ II., ...

o НЭГ., ХОЁР., ...

o I., II., ... гэх мэт.

Судалгааны ажлын хувьд бүлэг дугаарлахдаа эхний 3-н хэлбэрийг

ашиглана.

Үндсэн бичвэр доторх бүлэг, үндсэн сэдэв, үндсэн гарчгийн үсгийн фонт

TIMES NEW ROMAN, үсгийн хэмжээ 12 pt, тод (BOLD), бүх үсэг томоор

(ALL CAPS), зүүн тийш шахаж бичигдсэн байна.

15 Энд удиртгал, дүгнэлт, хавсралт, бүлэг, зүйлийн нэрийг ойлгоно.

Page 13: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

13

Зүйл, дэд сэдэв, дэд гарчгуудыг дугаарлахдаа бүлэг, үндсэн сэдэв, үндсэн

гарчгийн дугаарыг илэрхийлсэн шаталсан дугаарлалтын хэлбэрийг

ашиглана. Тухайлбал:

o 1.1., 1.1.1., 1.1.2., 1.1.3., 1.2., 1.2.1., 1.2.2., 1.3., 1.3.1., 1.3.2., 1.3.3., …

o 2.1., 2.1.1., 2.1.2., 2.2., 2.2.1., 2.2.2, 2.3., 2.3.1, 2.3.2, … гэх мэт

Үндсэн бичвэр доторх зүйл, дэд сэдэв, дэд гарчигуудын үсгийн фонт Times

new roman, үсгийн хэмжээ 12 pt, тод (Bold), зөвхөн эхний үсэг томоор,

харгалзах үндсэн гарчгаас баруун тийш (left) 1 см зайтай бичигдэнэ.

Хавсралт 2-г харна уу.

1.12.2. Үндсэн бичвэрийн формат

Үндсэн бичвэр нь цаасны нэг тал дээр хэвлэгдэнэ.

Үндсэн бичвэр нь хуудасны хоёр талд зэрэгцүүлж (justify) бичигдэнэ.

Үндсэн бичвэрийн мөр хоорондын зай 1.5 line spacing, үсгийн хэмжээ 12

өндөр, үсгийн фонт нь Times New Roman, цаасны нэг талыг ашиглана.

Догол мөр16 (paragraphs)-ийн эхний мөр нь баруун тийш (first line) 1 см

зайтайгаар бичигдэнэ. Харин догол мөрүүдийн хоорондох зай нь

өмнөхөөсөө (before spacing) 6 pt (point) зайтайгаар бичигдэнэ.

Үг хооронд болон цэгийн дараах зай: Үг хооронд болон цэг, бусад

тэмдэглэгээний дараа зөвхөн нэг удаа зай (space) авна.

Хувь хэмжээг илэрхийлэхэд бичвэрт хаалтгүй хэрэглэхэд “хувь” гэж

(жишээ нь, 56 хувь), хаалтад болон зураг, хүснэгтэд “%” гэж (жишээ нь,

56%) тэмдэглэнэ.

Үндсэн бичвэрт дугаарлалт болон онцлох тэмдэглэгээтэй бичвэр нь

харгалзах үндсэн бичвэрээсээ баруун тийш (left) 1 см зайтай, эхний мөр

урагшаа догол (Hanging) 1 cм зайтай бичигдэнэ. Үндсэн бичвэрт хэрэглэх

дугаарлалт, онцлох тэмдэглэгээний формат нь текстийнхээ форматтай адил

фонт, хэмжээтэй байна.

Үндсэн бичвэрт нэг санааг илэрхийлэхдээ American Psychological

Association17 (АРА) стандартын дагуу зураг, хүснэгтийн аль нэгийг нь

16 Догол мөр буюу параграфийг утгат хэсэг гэж ойлгох ба нэг бүхэл санааг нэгтгэсэн хэд хэдэн

өгүүлбэрүүдээс бүрдэж болно. Энэ утгаараа компьютерт зохиогч өөрийн илэрхийлэх гэсэн нэг бүхэл

санаагаа илэрхийлсний дараа “ENTER” товч дарж, дараагийн догол мөрийг эхлүүлнэ. Иймээс

судалгааны ажлын форматыг тохируулж байгаа үед үндсэн бичвэр дотор “ENTER” товч дарах хүртэл

үргэлжилсэн бичвэрийг компьютер нэг параграф гэж ойлгодгийг анхаарна уу. 17 Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан стандарт

Page 14: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

14

сонгон илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл үндсэн бичвэрт нэг санааг зураг

хүснэгтээр давхар илэрхийлж болохгүй.

1.12.3. Зураг, Хүснэгт, Томьёоны формат

График, диаграмм, схем, фотог нийтэд нь зураг гэж ойлгоно. Зургийг судалгааны

гол санаа, үр дүнг илэрхийлэх, баримтжуулахын тулд ашиглана. Хүснэгтийг тоон болон

бусал өгөгдөл, мэдээллийг үндсэн бичвэрээс ялган цэгцтэй илэрхийлэх зорилгоор

хэрэглэнэ.

Үндсэн бичвэрт орсон зураг, хүснэгтийг Зураг 1., Зураг 2., Хүснэгт 1.,

Хүснэгт 2., Томьёо 1., Томьёо 2., гэх мэтээр үргэлжлүүлж дугаарлана.

Зураг, хүснэгт, томьёо бүрт товч оноосон нэр өгч, дугаарын араас

залгуулан бичнэ.

Хүснэгт, зургийн нэрийг хүснэгт, зураг тус бүрийн зүүн дээд талд,

дугаарын хамт 10 pt өндөртэй тод үсгээр бичнэ. Мөн хүснэгт, зураг доторх

бичвэрийг мөр хооронд 1 зайтайгаар, 10 pt өндөртэй үсгээр бичнэ.

Зохиогч өөрийн судалгаанд үндэслэн зураг, хүснэгт, томьёо зохиосон бол

хүснэгт, зураг, томьёоны зүүн доод талд 10 pt өндөртэй налуу үсгээр, мөр

хооронд 1 (single) зай авч “Эх сурвалж: Зохиогчийн хийсэн” гэж бичнэ.

Өөр зохиогчийн хүснэгт, зураг, томьёог зайлшгүй тохиолдолд ашиглаж

болох бөгөөд заавал эшлэх буюу “Эх сурвалж: ...” гэж бичээд эх сурвалжийг

заана.

Зургийн хэмжээг аль болох багасгаж, нэг нүүрт нэгээс дээшгүй зургийн

талбар (Drawing canvas) ашиглана.

Хэрэв зураг, хүснэгт нэг хуудсанд багтахгүй бол бичвэр дотор зураг,

хүснэгтийн тухай дурдаад хавсралтад оруулна.

Үндсэн бичвэр, зураг, хүснэгт, томьёоны утга, дэс дараа уялдаатай байна.

Зураг, хүснэгт, томьёонд нэмэлт техникийн тодотгол, тайлбар

шаардлагатай бол “Тайлбар” гэж бичээд тодорхойлох цэг тавьж, 10 pt

өндөртэй налуу үсгээр эх сурвалжийн дараагийн мөрөнд бичнэ.

Судлаач өөр зохиогчийн мэдээлэлд нэмэлт боловсруулалт хийсэн

тохиолдолд тэр тухай тайлбарыг заавал бичнэ.

Томьёонд орсон үсгэн тэмдэглэгээг тухайн шинжлэх ухааны тогтсон

бичлэгийн стандартын дагуу бичиж, чухам юуг зааж байгаа тухай

томьёоны доод талд эсвэл хуудасны зүүлт тайлбар хэсэгт тайлбарлана.

Page 15: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

15

Хүснэгт, зураг нь тод, ойлгомжтой, боловсронгуй, хэвлэлийн шаардлагад

нийцсэн байна. Зураг, хүснэгтийн жишээг хавсралт 13-аас харна уу.

1.13. Эшлэлийн формат

Эшлэл (Citation) нь бусад зохиогчийн хэвлэн нийтлүүлсэн бүтээл, санаа, тоо

баримт, үр дүнг шинжлэх ухааны түвшинд, зохиогчийн эрхийн зөрчилгүйгээр дурдан

ашиглах үйл явц юм. Эшлэл нь тухайн ажлын академик түвшинг илтгэж, гол санааг

үндэслэлтэй болгож, уншигчдад эх сурвалжтай гүнзгийрүүлэн танилцах боломж

олгоно. Эшлэлд бичлэгийн АРА стандартыг баримтлах бөгөөд Microsoft Word орчинд

тохиргоо хийж ашиглах бол References үндсэн цэсний Style хэсэгт APA стандартыг

эхлээд сонгоно. Эшлэл хийхэд дараах нийтлэг зарчмыг дагаж мөрдөнө. Үүнд:

Эшлэлийг шууд эшлэх18, дам эшлэх19, утгачилж эшлэх20, хураангуйлан

бичиж эшлэх21 гэсэн дөрвөн төрлөөс сонгож хэрэглэнэ. Шууд эшлэх

тохиолдолд эшлэлийг хашилтад “........” гэж бичнэ.

Хэрэв эшлэл нь 40 хүртэлх үгтэй (богино эшлэл) бол тухайн бичвэрийн

бүрдэл хэсэг гэж үзэж үндсэн бичвэртэй адил үсгээр бичиж, эх сурвалжийг

дурдана.

Хэрэв эшлэл нь 40-өөс дээш үгтэй (урт эшлэл) бол шинэ догол мөрнөөс

эхлэн налуу, үсгийн хэмжээ 11 өндөртэй үсгээр бичиж, эх сурвалжийг

дурдана.

Эшлэл нь бүтэн биш бол дутуу хэсэгт нь (…) гэсэн гурван цэг бичнэ.

Үндсэн бичвэрт эшлэсэн бүтээлийг эх сурвалжийн жагсаалтад заавал

тусгана.

Өөр хэлээр хэвлэгдсэн эх сурвалжаас орчуулан эшлэхдээ үндсэн бичвэрт

агуулгыг монгол хэлээр эшлэж, харин бүтээлийн нэр, бусад мэдээллийг

тухайн хэлээр нь бичнэ.

Эшлэсэн хуудасны дугаарыг тэмдэглэхэд монгол хэлээрх бүтээлийн хувьд

(хууд. ) эсвэл олон хуудастай бол (хуудсд. ) гэж, англи хэлээрх бүтээлийн

хувьд (p. ) эсвэл олон хуудастай бол (pp. ) гэж товчлон бичнэ.

Эшлэсэн эх сурвалжийн мэдээллийг Microsoft Word орчинд автоматаар оруулах

тохиолдолд References үндсэн цэсний Insert Citation доторх Add New Source үйлдлийг

18 Зохиогчийн бичсэн зүйл, зураг, хүснэгтийг өөрчлөлгүйгээр шууд эшлэх (quote); 19 Зохиогчийн санааг бусдын эшлэснээс авч дам эшлэх (requote); 20 Зохиогчийн санааг утгыг нь алдагдуулалгүйгээр өөрийн үгээр тайлбарлан, утгачилж эшлэх

(paraphrase); 21 Зохиогчийн үзэл санааг хураангуйлан бичиж эшлэх (summarize);

Page 16: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

16

ашиглаж, Type of Source хэсгээс бүтээлийн төрлөө сонгож, мэдээлэл шинээр болон

нэмж оруулах, эх сурвалж нэмж оруулах зэргээр ашиглана.

Эшлэл хийхэд үндсэн бичвэрийн дотор эшлэлийг тэмдэглэж, зохиогчийн нэр,

бүтээлийн хэвлэгдсэн он, эшлэл авсан хуудасны дугаар гэсэн гурван мэдээллийг заавал

тусгана.

Эшлэлд тухайн бүтээлийн онцлогоос хамааран зохиогчийн нэр, хэвлэгдсэн он,

хуудасны дугаар, ашиглагдах цэг тэмдэглэгээг дараах байдлаар бичиж тэмдэглэнэ.

1.13.1. Нэг зохиогчтой бүтээл

Аль ч төрлийн эшлэлийг тухайн эшлэсэн өгүүлбэрийн эхэнд болон дунд хэсэгт,

төгсгөлд хийхэд ялгаатай байдгийг нэг зохиогчтой бүтээлийн жишээгээр харуулъя.

Үүнд:

Өгүүлбэрийн эхэн болон дунд хэсэгт:

Загвар:

Зохиогчийн нэр (хэвлэсэн он, хуудасны дугаар)

Жишээ нь:

Я.Шуурав (2009, хууд. 266) нь хувь хүний танин мэдэхүйд мэдээлэл

боловсруулах хамтын систем буюу байгууллага мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг

гэж үзжээ.

Өгүүлбэрийн төгсгөлд:

Загвар:

(Зохиогчийн нэр, хэвлэсэн он, хуудасны дугаар)

Жишээ нь:

Хувь хүний танин мэдэхүйд мэдээлэл боловсруулах хамтын систем буюу

байгууллага мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг (Шуурав, 2009, хууд. 266).

1.13.2. Хоёр буюу түүнээс дээш зохиогчтой бүтээл

Хоёр зохиогчтой бүтээлээс эшлэл авахад зохиогчдын нэрийг дурдаж, бүтээлийн

хэвлэгдсэн он, хуудасны дугаарыг бичнэ. Үүнд:

Загвар:

(Зохиогчийн нэр, Зохиогчийн нэр, хэвлэсэн он, хуудасны дугаар)

Жишээ нь:

Page 17: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

17

Үйл явцын өөрчлөлтийн тухай ярихад байгууллага хэдий хэрийн

өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх вэ гэдэг асуудал гарцаагүй тавигддаг

(Бовэйрд, Лөйффлер, 2014, хууд. 175).

Харин хоёроос дээш олон зохиогчтой бүтээлээс эшлэхэд эхний удаа бүх

зохиогчийн нэрсийг дурдаад, дараагийн тохиолдлуудад зөвхөн эхний зохиогчийн

нэрийг бичиж “...нар” гэж товчилно. Жишээ нь:

Эхний удаа эшлэх жишээ: Институцийн гүйцэтгэлийн үнэлгээг хийхийн

тулд эхлээд байгууллагын соёл, орчин, нөөцийн хүрээг тодорхойлно (Рист,

Бойли, Мартин, 2014, хууд. 46).

Дараагийн тохиолдолд эшлэх жишээ: Үнэлгээг хийхийн тулд мэдээллийг

түгээж, хэлэлцүүлгийг хэд хэдэн үе шаттай хийх хэрэгтэй (Рист нар, 2014,

хууд. 49).

1.13.3. Нэг зохиогчийн нэг онд хэвлэгдсэн бүтээлүүд

Хэрэв нэг зохиогч нэг онд хэд хэдэн бүтээл хэвлүүлснээс эшлэл авахад хэвлэгдсэн

оны ард цагаан толгойн дарааллын дагуу жижгээр (Удирдлагын академи, 2017а),

(Удирдлагын академи, 2017б) гэх мэт үсэг бичиж ялгана. Эшлэлийг эх сурвалжийн

жагсаалтад тусгахдаа бүтээлийн нэрийн эхний үсгийг баримтлан дараалуулна.

Тухайлбал, эхний эшлэл нь Удирдлагын академийн 2017 онд хэвлүүлсэн “Нийгмийн

дундаж давхаргын төлөв байдал” сэдэвт судалгааны тайлан, дараагийн эшлэл нь мөн

онд хэвлүүлсэн Удирдлагын академийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн сорилт,

боломж” сэдэвт судалгааны тайлан байх жишээтэй.

1.13.4. Байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн бүтээл

Зохиогч нь хувь хүн биш, хамтын болон байгууллагын захиалгат бүтээлийн хувьд

эрхлэн хэвлүүлэгч буюу зохиогчийн эрх хадгалагдаж буй байгууллагын нэр, эсвэл

бүтээлийн нэрийг шууд ашиглана. Зарим судалгааны тайлан, гарын авлага, хууль,

бодлогын баримт бичгээс эшлэхэд энэ дүрмийг баримтална.

Байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн хамтын бүтээл, ном тайлан дотроос тодорхой

бичсэн эзэнтэй буюу зохиогч нь тодорхой хэсгээс эшлэх тохиолдолд зохиогчийн

нэрийг заавал дурдаж, номын бүлэг зүйл, эсвэл эрдэм шинжилгээний өгүүллийн адил

эшлэнэ.

Page 18: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

18

Хууль, бодлогын баримт бичгээс эшлэхэд хуудасны дугаарын оронд хуулийн

тухайн заалт бүхий бүлэг зүйлийн дугаарыг бичнэ. Жишээ нь:

Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн

бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүсдэг (Зохиогчийн эрхийн

тухай хууль, 2006, 9.1).

1.13.5. Ижил нэртэй зохиогчдын бүтээл

Ижил нэртэй зохиогчдын бүтээлээс эшлэх тохиолдолд овгийн үсгийг заавал

бичиж ялгана. Жишээ нь: (Stanford Shaw, 1992, p. 19); (Ezel K.Shaw, 1993, p. 215).

1.13.6. Хоёрдогч эх сурвалж

Тухайн бүтээлтэй биечлэн танилцаж эшлэх боломжгүй тохиолдолд хоёрдогч эх

сурвалжаас дам эшлэж болно. Ингэхдээ дам эшлэсэн гэдэг мэдээллийг заавал

тэмдэглэнэ. Эх сурвалжийн жагсаалтад зөвхөн уншиж танилцсан бүтээлээ буюу доорх

жишээн дээр Я.Шууравын бүтээлийг тусгана. Жишээ нь:

АНУ-ын удирдлагын мэргэжилтэн Т.Питерс, Р.Уотерман нар хэрэглэгчийг

найдвартай, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг хүлээн

авагч гэж тодорхойлжээ (Шуураваас дам эшлэв, 2009, хууд. 558).

1.14. Эх сурвалжийн жагсаалт бэлтгэх формат

Эх сурвалж (Reference) гэдэгт эшлэлд цохогдсон, тухайн судалгааны ажилд

ашигласан ном, сурах бичиг, гарын авлага, эмхэтгэл, судалгааны тайлан, орчуулгын

бүтээл, эрдмийн зэрэг горилсон бүтээл, өгүүлэл, илтгэл, нийтлэл, эрх зүйн баримт

бичиг, интернет мэдээлэл зэрэг бүх төрлийн мэдээ материалыг багтаан ойлгоно.

Эх сурвалжийн жагсаалтыг үйлдэхэд олон улсын бичлэгийн АРА стандартыг

баримтлана.

1.14.1. Эх сурвалжийн жагсаалтын ерөнхий формат

Эх сурвалж бүрийг үндсэн бичвэрт заавал эшлэсэн байна. Эх сурвалжийн

жагсаалтад эшлэл авсан бүтээлийн тухай мэдээлэл дэлгэрэнгүй туссан

байна.

Эх сурвалжийн жагсаалт нь шинэ хуудаснаас эхлэх бөгөөд монгол, орос,

англи хэл гэсэн дарааллаар ангилж бичнэ. Эх сурвалжийг жагсаалтад

Page 19: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

19

тусгахдаа тухайн эх сурвалж нийтлэгдсэн нийтийн хүртээл болсон,

бичигчийн уншиж судалсан хэлээр бичнэ.

Эх сурвалжийн жагсаалтыг зохиогчийн нэрийн эхний үсгийг харгалзан

цагаан толгойн дарааллаар жагсаах бөгөөд дугаарлахгүй, ангилахгүй.

Монгол зохиогчийн нэрийг бичиж, эцгийн нэрийг товчилно. Гадаад

зохиогчийн овгийг бичиж, нэрийг товчилно. Эх сурвалжид зохиогчийн

нэрийг заагаагүй тохиолдолд байгууллагын нэр, эсвэл бүтээлийн сэдвийг

ашиглана.

“ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ” гэсэн гарчгийг мөрийн голд, тод

(Вold), том үсгээр (Аll caps), мөр хоорондын зай нь 1 line (Single), өмнөх

(before spacing) болон дараах (after spacing) хэмжээ нь тус бүр 36 pt

хэмжээтэй, үсгийн хэмжээ нь 14 pt өндөртэй байна.

Эх сурвалжид туссан бүтээлүүдийн нэр догол мөрөөс Hanging 1 см зайтай,

мөр хоорондын зай 1.5 lines, үсгийн хэмжээ нь 12 pt хэмжээтэй бичнэ.

1.14.2. Эх сурвалжийн жагсаалтад мэдээлэл бичих арга

Эх сурвалжийн жагсаалтад бүтээлийн төрөл, онцлогоос хамааран мэдээлэл бичих

нь өөр хоорондоо бага зэрэг ялгаатай байдаг. Эх сурвалжийн мэдээллийг жагсаалтад

дараах загвар жишээний дагуу үсгийн хэмжээ, хэлбэр, зай, цэг тэмдэглэгээ, дарааллыг

баримтлан бичнэ. Ном, нэг сэдэвт бүтээл бол бүтээлийн нэрийг, эрдэм шинжилгээний

өгүүлэл бол хэвлэгдсэн сэтгүүлийн нэрийг, цахим мэдээлэл бол цахим хуудасны

хаягийг тус тус налуугаар бичнэ.

Хэрэв эх сурвалж нь ном, нэг сэдэвт бүтээл бол:

Загвар:

Зохиогчийн нэр, Овгийн эхний үсэг. (Хэвлэсэн он). Бүтээлийн нэр. Хэвлэсэн

хотын нэр: Эрхлэн хэвлүүлэгч.

Жишээ:

Шуурав, Я. (2009). Бүтээлийн дээжис. Улаанбаатар: Удирдлагын академи.

Stroh, D.P. (2015). Systems Thinking for Social Change. Washington: Chelsea

Green Publishing.

Хэрэв эх сурвалж нь хоёр буюу түүнээс дээш зохиогчтой бүтээл бол:

Жишээ:

Page 20: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

20

Рист, Р.С., Бойли, М.Х., Мартин, Ф. (2014). Өөрчлөлтөд нөлөөлөхүй:

Засаглалыг бэхжүүлэхэд үнэлгээний чадавхийг хөгжүүлэх нь.

Улаанбаатар: Удирдлагын академи.

Krause, K.L., Bochner, S., & Duchesne, S. (2006). Educational Psychology for

Learning and Teaching (2nd ed.). South Melbourne: Thomson.

Хэрэв эх сурвалж нь эрдэм шинжилгээний өгүүлэл бол:

Загвар:

Зохиогчийн нэр, Овгийн эхний үсэг. (Хэвлэсэн он). Өгүүллийн нэр.

Сэтгүүлийн нэр, Сэтгүүлийн дугаар, Өгүүлэл нийтлэгдсэн хуудасны

дугаар.

Жишээ:

Алтанзул, А. (2017). Захиргааны үйл ажиллагааны үр нөлөөтэй байх зарчим.

Удирдахуйн онол, практикийн асуудлууд, 1(17), хуудсд. 5-10.

Ritchie, B. (2008). Tourism Disaster Planning and Management: From Response

and Recovery to Reduction and Readiness. Current Issues in Tourism,

11(4), pp. 315-348.

Хэрэв эх сурвалж нь эрдэм шинжилгээний илтгэл бол:

Жишээ:

Цэрэнпил, Д. (2009, 10 сарын 22). Санхүүгийн хямралын нөхцөл дэх төрийн

зохицуулалтын үүрэг. “XXI зууны менежментийн тулгамдсан

асуудлууд” олон улсын бага хурал. Улаанбаатар.

Brehm, M. J. (2011, August). Opportunities of community based tourism for

poverty reduction in rural areas of Asia. The 5th International Conference

of the Tourism Institute of Northeast Asia. Seoul.

Хэрэв эх сурвалж нь номын бүлэг зүйл, эмхэтгэлийн нэг хэсэг бол:

Загвар:

Зохиогчийн нэр, Овгийн эхний үсэг. (Хэвлэсэн он). Бүлэг, зүйлийн нэр.

Эмхэтгэгч эсвэл Редакторын нэр, Овгийн эхний үсэг. (Ред.), Бүтээлийн

нэр. (Эшлэсэн хуудасны дугаар). Хотын нэр: Эрхлэн хэвлүүлэгч.

Жишээ:

Поп, Ж. (2008). Засгийн газрын ил тод байдал. Деннис Рондинели (Ред.),

Төрийн захиргаа ба ардчилсан засаглал: Иргэддээ үйлчилдэг засгийн

газар (хуудсд. 93-140). Улаанбаатар: НҮБХХ.

Page 21: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

21

Helber, L. E. (1995). Redeveloping Mature Resorts for New Markets. Conlin,

M.V. (Ed.), Island Tourism: Management Principles and Practice (pp. 105-

133). Chichester: John Wiley.

Хэрэв эх сурвалж нь байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн бүтээл бол:

Жишээ:

Удирдлагын академи (2017). Төр, хувийн хэвшлийн түншлэлийн сорилт,

боломж. Улаанбаатар: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам.

Division of Teaching & Learning Services (2007). Harvard referencing guide.

Queensland: Central Queensland University.

Хэрэв эх сурвалж нь эрдмийн зэрэг горилсон бүтээл бол:

Жишээ:

Бямбасүрэн, Я. (2010). Ядуурлыг бууруулах төрийн бодлогын зарим асуудал

(Удирдахуйн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг горилсон бүтээл).

Улаанбаатар: Удирдлагын академи.

Dewstow, R.A. (2006). Using the internet to enhance teaching at the University of

Waikato (Master’s thesis). Hamilton: University of Waikato.

Хэрэв эх сурвалж нь хууль, эрх зүйн баримт бичиг бол:

Жишээ:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Монгол улсын хууль

(2006). Улаанбаатар.

Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн

цогц бодлого. УИХ-ын 2008 оны 12-р тогтоол. Улаанбаатар.

The Constitution of Mongolia (1992). State Bulletin, 1. Ulaanbaatar.

Хэрэв эх сурвалж нь лекцийн тэмдэглэл бол:

Жишээ:

Жаргал, Г. (2009). Төслийн удирдлага. Хичээлийн лекц №4: [PowerPoint

үзүүлэн]. Улаанбаатар: Удирдлагын академи.

Volpe, М. (2008). How to Write Ph.D. Dissertation. Lecture: [PowerPoint slides].

Daegu: School of Business Administration.

Хэрэв эх сурвалж нь цахим хуудасны мэдээлэл бол:

Жишээ:

Page 22: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

22

Зээлийн хүү бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулж

эхэллээ. (2017). www.ikon.mn. Татаж үзсэн: 09.25.2017,

http://www.ikon.mn/n/13yg.

The Travel & Tourism Competitiveness Report (2017). www.weforum.org.

Retrieved 09.25.2017, from https://www.weforum.org/reports/the-travel-

tourism-competitiveness-report-2017.

Цахим мэдээллийг эх сурвалжийн жагсаалтад тусгахдаа байвал зохих үндсэн

мэдээлэл дээр нэмээд цахим хуудасны хаяг, интернэтээс татаж үзсэн огноог заавал

тэмдэглэнэ.

Хянан тохиолдуулагч буюу редакторын тухай мэдээлэл оруулах бол монгол

хэлээрх ном бүтээлүүдэд “Ред.”, англи хэлээрх ном бүтээлүүдэд “Ed.” гэж товчилж

хэрэглэнэ.

Дээрх жишээнүүдээс тухайн бүтээлийн төрөлд хамаарах форматыг сайтар нягтлан

харж, мэдээллийн дараалал, үсгийн хэмжээ, хэлбэр, зай, цэг тэмдэглэгээг загвар болгон

ашиглаж эх сурвалжийн жагсаалт үйлдэнэ.

Эх сурвалжийн жагсаалтыг Microsoft Word орчинд автоматаар үйлдэх тохиолдолд

References цэсний Bibliography үйлдлийн Works Cited эсвэл Insert Bibliography

сонголтоор үйлдэнэ (Хавсралт 12-ыг харна уу).

1.15. Хуудасны зүүлт тайлбар хийх формат

Хуудасны зүүлт тайлбар22 (Footnote) гэдэг нь тухайн судалгааны ажлын зарим

агуулга болон нэр томьёог тодотгосон, холбогдох хуудасны доод талбарт тэмдэглэсэн

нэмэлт тайлбар мэдээлэл юм (СХҮТ, 2004, хууд. 8).

Хуудасны зүүлт тайлбарт үндсэн бичвэрт орохгүй, эх сурвалжаас бусад

нэмэлт тайлбар, тодотгол (нэр томьёоны тайлбар, орчуулга, галиг г.м.)-ыг

бичнэ.

Хуудасны зүүлт тайлбар нь үргэлжилсэн дугаартай байх бөгөөд “Times

New Roman” үсгийн фонтоор, 10 өндөртэй үсгээр, мөр хооронд 1 line

(single) зайтай, хоёр талд зэрэгцүүлэн бичнэ.

Хуудасны зүүлт тайлбар (Footnote)-ыг бүлэг, зүйл тус бүрийн ард

төгсгөлийн бичиглэл (Endnote) байдлаар нэгтгэн оруулж болно.

22 Баримт бичиг – эрдэм шинжилгээний ажлын тайлан, бүтэц, шаардлага MNS 2492:2004 Монгол Улсын

стандартын 5.10.6 дахь заалтад “Footnote” хэмээх нэр томьёог хуудасны зүүлт тайлбар гэж

тодорхойлсон.

Page 23: naog.gov.mn › cfs › files › files › BbKNh72suJPnvtRYy › 08 UAS - I.pdf?token... · УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН БИЧЛЭГИЙН СТАНДАРТХичээлд

23

Хуудасны зүүлт тайлбарыг Microsoft Word орчинд автоматаар хийх

тохиолдолд References цэсний Insert Footnote үйлдлийг ашиглана.

Хуудасны зүүлт тайлбарыг төгсгөлийн бичиглэлд хөрвүүлэхдээ Хуудасны

зүүлт тайлбарын талбарт хулганы баруун товчлуурыг даран гарч ирсэн

туслах цэснээс Convert to Endnote командыг сонгон хэрэглэнэ.

1.16. Хавсралтын формат

Судалгааг дэлгэрүүлж тайлбарлах, судалгааны хэрэглэгдэхүүнийг хавсаргах,

үндсэн бичвэрт ороогүй нэмэлт мэдээллийг хүргэх зорилгоор ашиглана.

Хавсралт нь үндсэн бичвэртэй адил форматаар бичигдэнэ.

Хавсралт бүр шинэ хуудаснаас эхлэх бөгөөд үндсэн бичвэрийн сүүлчийн

хуудснаас үргэлжлүүлэн дугаарлана. Гэхдээ хавсралтыг хуудасны тоонд

оруулан тооцохгүй, харин хавсралтын хуудас болон хуудсны дугаарын

формат нь үндсэн бичвэрийнхтэй ижил форматтай байна.

Хавсралт бүр оноосон нэр, дугаартай байна. Хавсралтыг хамгийн ач

холбогдолтойгоос нь эхлэн дараалуулж хавсаргана.

Xэрэв нэг хавсралттай бол Хавсралт гэж хуудасны зүүн талд шахаж бичнэ.

Нэгээс дээш тооны хавсралттай бол Хавсралт 1, Хавсралт 2, Хавсралт 3а,

Хавсралт 3б гэх мэтээр дугаарлаж, хавсралтын оноосон нэрийг залгуулан

бичиж, мөн хуудасны зүүн талд шахаж бичнэ (Жишээ нь, Хавсралт А.

Уул уурхайн нөөцийн ашиглалтын мониторингийн өнөөгийн байдлын

тухай санал асуулга, түүврийн сонголт).

“Хавсралт #23. Хавсралтын нэр” гэх гарчиг нь баруун тийш (left) 10 mm

зайтай, зөвхөн хавсралт болон хавсралтын нэрний эхний үсэг томоор,

бусад үсгийг жижгээр тодотгож (Вold), мөр хоорондын зай нь 1 line

(Single), өмнөх (before spacing) болон дараах (after spacing) хэмжээ нь тус

бүр 12 pt хэмжээтэй, үсгийн хэмжээ нь 12 pt өндөртэй байна.

23 Хавсралтын дугаарыг илэрхийлнэ.