12
ШИНЭ ТЕХНОЛОГИОР БҮТЭЭМЖЭЭ ӨСГӨ

ШИНЭ ТЕХНОЛОГИОР БҮТЭЭМЖЭЭ ӨСГӨ › images › uploads2 › 2020-03-03-03-10-35wae… · Trimble 2D машин удирдлагын систем нь жижиг

  • Upload
    others

  • View
    34

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ШИНЭ ТЕХНОЛОГИОР БҮТЭЭМЖЭЭ ӨСГӨ

SITECH MONGOLIA

Манай компани 2012 оноос хойш GPS технологиор дэлхийд тэргүүлэгч АНУ-н компаний зам, барилгын технологи ®Trimble®нийлүүлдэг олон улсын SITECH сүлжээний Монгол дахь албан ёсны дилерээр ажиллаж байна. Бид Зам, барилгын ажил

гүйцэтгэгч нарт хамгийн найдвартай, бат бөх, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологиуд болох

Ÿ Машин удирдлагын системийн цогц шийдлүүд;

Ÿ Байршил тогтоох систем буюу хэмжилтийн багаж;

Ÿ Business Center HCE – Замын ажлын төлөвлөлтийн програм хангамж;

Ÿ Жин хэмжүүрийн систем

зэрэг олон төрлийн цогц шийдлүүдийг санал болгож байна.

Бид дээрх системүүдийг нийлүүлээд зогсохгүй салбарынханд нэн хэрэгцээтэй, ажил хялбаршуулах, зардал бууруулах, хугацаа

хэмнэх, чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, ажлын талбарт тохиромжтой технологийн шийдлийн зөвлөгөө өгч, сургалт зохион

байгуулж ажилладаг. Бидний санал болгож буй шалгарсан технологууд Монгол орны нөхцөлд ажлын бүтээмжийг 50-70%

нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон юм.

®Дэлхий дахинд SITECH -ийн 100 гаруй дилерүүд технологийн цогц шийдлүүдийг түгээж байна

МАШИН УДИРДЛАГЫН СИСТЕМ ДАВУУ ТАЛУУД

TRIMBLE READY ®Trimble компани нь хурдан суурилагддаг технологи бүтээхийн тулд олон үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласаар ирсэн.

®Trimble Ready машин нь суурилуулалтын зардал, чирэгдлийг багасгах зорилгоор машин удирдлагын системийг шууд

суурилагдах байдлаар зохион бүтээгдсэн. Машин удирдлагын системийг богино хугацаанд бага зардлаар угсрах давуу

тал нь оруулсан хөрөнгө оруулалтаа хурдан нөхөх боломжийг олгодог. Хэрэв та аль нэг компаниас хүнд даацын машин

техник худалдан авах гэж байгаа бол Trimble Ready байгаа эсэхийг дилерээс нь асуугаарай.

Машинд Trimble Ready суурьлуулах шалтгаан:

Цаг нартай уралдаж ажилладаг авто замын компаниудын хувьд

Машин удирдлагын системийг хэрэглэснээр хүн хүч, эдийн засаг, цаг

хугацааны асар их хэмнэлт хийж, нэг жилд барьж гүйцэтгэх авто

замын уртыг ихэсгэх бодит боломж байна.

Х.МӨНХ-ЭРДЭНЭ, “АРЖ” ГРУППЫН ЗАХИРАЛ

БҮТЭЭМЖАЮУЛГҮЙ

АЖИЛЛАГАА САЙЖИРНА

ХӨРС ХУУЛАЛТ,ТЭГШИЛГЭЭНИЙ АЖЛЫН

НАРИЙВЧЛАЛ

ТҮЛШХЭМНЭНЭ

TАНЫ БАРИЛГА ЗАМЫН ТЕХНОЛОГИЙН НИЙЛҮҮЛЭГЧ

TRIMBLE GCS900 МАШИН УДИРДЛАГЫН СИСТЕМ

Trimble машин удирдлагын системийн хамгийн том давуу тал бол экскаватор, бульдозер, автогрейдр, асфальт дэвсэгч, индүү зэрэг

машины төрөл, загварыг ялгахгүйгээр тоноглож болдог явдал юм. Танд аль нь байна түүндээ шууд суурилуулж эхэл. Мэдээж

машины төрлөөс шалтгаалан дуу авианы долгион, өнцөг мэдрэгч, лазер, GPS, тахеометр зэргээс тохируулан сонгож суурилуулна.

2D МАШИН УДИРДЛАГЫН СИСТЕМ

Trimble 2D машин удирдлагын систем нь жижиг төслийн ажилд илүү тохиромжтой ба талбайн бэлтгэл ажлаас эхлээд, засах,

тэгшлэх ажил хүртэл замын бүх ажилд гайхамшигтай тохирно. Бүх эд ангиудыг салгаж өөр машинд суурилуулах боломж,

хэрэглэхэд хялбар зэрэг давуу тал нь техникийн бэлэн байдлыг дээшлүүлж, ашиглалтын хугацааг уртасгана. Тус систем нь

механик болон автомат удирдлагын горимтой ба автомат удирдлагын үед хутгыг хүссэн байрлалд автоматаар удирдаж болно.

ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ

3D МАШИН УДИРДЛАГЫН СИСТЕМ

Trimble машин удирдлагын систем нь олон талт хамгийн дэвшилтэт технологи дээр суурилдаг бөгөөд экскаватор, бульдозер,

автогрейдер, индүү гээд хүссэн машинууддаа ашиглах боломжтой. GCS900 машин удирдлагын систем нь ажлын план буюу

төлөвлөлтийн зургийг машины кабин дотор операторт үзүүлдэг. GPS-н тусламжтай хутга, шанага зэргийн байрлалыг өндөр

нарийвчлалтай тогтоодог нь материалын алдагдлыг багасгаж ажил гүйцэтгэгчийн бүтээмжийг нэмэгдүүлж, байгууллагын ашгийг

богино хугацаанд нэмэгдүүлдэг. 3D систем автомат болон гар ажиллагааны горимтой. Мөн нэг ижил систем, интерфейс ашигладаг

учраас олон зорилгоор ашиглах, машинуудад сэлгэн ашиглах, эд ангийг хооронд нь сольж тавих боломжтой юм.

TАНЫ БАРИЛГА ЗАМЫН ТЕХНОЛОГИЙН НИЙЛҮҮЛЭГЧ

ШИНЭ ҮЕИЙН МАШИН УДИРДЛАГЫН СИСТЕМАвтогрейдер - ИРЭЭДҮЙГЭЭ ЖОЛООД

Машин удирдлагын системтэй автогрейдер нь операторын

чадвараас шалтгаалахгүйгээр чанартай тэгшилгээ хийдэг.

Android™ UI хэмээх шинэ үеийн систем нь сурахад, хэрэглэхэд

хялбар ба 10 инчийн дэлгэц дээр хүссэн үр дүнгээ оруулсанаар

операторын өндөр ур чадвар шаардахгүйгээр машин эхний

удаагийн явалтаар нарийн тэгшилгээг гаргаж чадна.

САЙЖРУУЛСАН MAШИН УДИРДЛАГЫН СИСТЕМ

ХОС-GNSS ХҮЛЭЭН АВАГЧИЙН НАРИЙВЧЛАЛ

Trimble бол Дэлхийд тэргүүлэгч өндөр нарийвчлалтай GPS технологийн

бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Хос GNSS бүхий шийдэл нь автогейдерийн

хутганы байршлыг 3D байдлаар харуулдаг болохоор зам, барилгын

салбарынхны бүх хэрэгцээг хангадаг. Үүнийг ашиглахын тулд зөөврийн

болон интернэт суурин станцтай (Base Station) байхад хангалттай.

УНИВЕРСАЛ ТАХЕОМЕТРИЙН ӨНДӨР НАРИЙВЧЛАЛ

Машин удирдлагын системтэй Автогрейдрт Универсал Тахеометр

ашигласнаар тэгшилгээний ажлыг мм-ийн нарийвчлалтай хийдэг ба

цөөн давтамжтайгаар тэгшилдэг тул богино хугацаанд бүтээмж

өндөртэй ажилладаг.

Эргэлт мэдрэгч

Радио

Мэдрэгчтэй дэлгэц

Налуу мэдрэгч

GNSS Хүлээн авагч

Электрон контроллер

Нэмэлт радио

Модуль

Эргэлт мэдрэгч

Радио

Мэдрэгчтэй дэлгэц

Налуу мэдрэгч

Ойлгогч

Электрон контроллер

Нэмэлт радио

Модуль

SPS930 Универсал тахеометр

TRIMBLE-ийн ЖИН ХЭМЖҮҮРИЙН СИСТЕМ

+/-1%ДУГУЙТ АЧИГЧИД ЗОРИУЛСАН ЖИНГИЙН СИСТЕМ

ЭКСКАВАТОРТ ЗОРИУЛСАН ЖИНГИЙН СИСТЕМ

ТЭЭВРИЙН МАШИНУУДАД ЗОРИУЛСАН ЖИНГИЙН СИСТЕМ

ШИНЭЧЛЭГДСЭН ЖИН ХЭМЖҮҮРИЙН СИСТЕМ

L3180

Ÿ Илүү өндөр нарийвчлалтай

Ÿ WiFi болон GPS-тэй тул алсын зайнаас

жингийн мэдээллээ авах боломжтой

LOADRITE® ЖИНГИЙН СИСТЕМ НЬ ТАНЫ БИЗНЕСТ ЮУГ АВЧИРЧ ЧАДАХ ВЭ?

Ÿ Бүтээлээ хянана

Ÿ Үр ашгийг нэмэгдүүлнэ

Ÿ Зардлыг хянана

Ÿ Үйл ажиллагаагаа хянах боломж олгоно

LOADRITE® Хэвлэгч

Жингийн мэдээллээ хэвлэж харах

LOADRITE® Material Management Software

Жингийн мэдээллээ харах програм хангамж

LOADRITE® Insight HQ

Жингийн мэдээллээ алсын зайнаас интернэтээр

харах вэб сайт болон програм хангамж

ТАЙЛАНГИЙН ШИЙДЭЛ

Trimble LOADRITE шийдлээр АЧИЛТ нэг бүрийг ЗӨВ гүйцэтгэе!

®LOADRITE нь 1979 оноос хойш жин хэмжүүрийн болон дэлгэцийн хяналтын технологи үйлдвэрлэлээр

дэлхийд тэргүүлж байна. Эдүгээ дэлхийн 50 гаруй оронд хүнд аж үйлдвэрийн салбарт танигдсан бөгөөд

30 гаруй жилийн турш дээд зэргийн нарийвчлал болон найдвартай ажиллагаагаараа зах зээл дээр

сайшаагдан ашиглагдаж, шинэчлэгдсээр байгаа бүтээгдэхүүн юм.

TАНЫ БАРИЛГА ЗАМЫН ТЕХНОЛОГИЙН НИЙЛҮҮЛЭГЧ

СУУРИН БОЛОН ЗӨӨВРИЙН ТУУЗАН ДАМЖУУЛАГЧИД ЗОРИУЛСАН ЖИНГИЙН СИСТЕМ

TRIMBLE-ийн ЗАМ БАРИЛГЫН ШИЙДЛҮҮД2D АСФАЛЬТ ДЭВСЭГЧИЙН СИСТЕМ

TRIMBLE PCS400 АСФАЛЬТ ДЭВСЭГЧИЙН СИСТЕМTrimble Асфальт дэвсэгчийн систем нь хучилтын зузааныг тусгайлан заасан ажлуудад хамгийн тохиромжтой. Trimble 2D асфальт дэвсэгчийн системтэй асфальт дэвсэгч тогтмол зузаантай асфальтыг хялбар дэвсэнэ. PCS400 системийг ашиглан замыг хамгийн бага зардлаар барьдаг ба тус систем нь PCS900 буюу 3D-руу хялбархан шилжих боломжтой.

НЭГ СИСТЕМЭЭС ОЛОН ДАВУУ ТАЛЫГ....

Trimble PCS400 систем дараах давуу талтай:Ÿ Хучилтыг өндөр нарийвчлалтай дэвсэнэ (3 мм хүлцэх алдаатай);Ÿ Асфалт буюу өндөр үнэтэй материалыг заасан хэмжээгээр хучдаг

тул материалыг хэмнэж, үр ашиггүй зарцуулалтыг багасгана;Ÿ Дэвсэгчийг нэг оператор удирдах учраас ажиллах хүчний зардлыг

багасгана;Ÿ Дэлгэцийн цэсийг ашиглахад хялбар ба оператороос шалтгаалах

алдаа байхгүй;Ÿ Хамгийн тэгш, нарийвчлалтай гадаргууг гаргана;Ÿ Ажлыг хугацаанд нь дуусгана.

PCS400 AVERAGING BEAM БОЛОН ДОЛГИОН МЭДРЭГЧ

Гурван ширхэг ST200 дуу авианы долгион мэдрэгчийг нэг averaging beam буюу дамнуур дээр суурилуулж болно. Ингэснээр мэдрэгчийн нарийвчлалд саад болох чулуу болон тэгш бус гадаргуу зэргээс хамаарахгүй асфальтын зузааныг дундаж утгаар тооцоолох боломжтой юм.

TRIMBLE-ийн ЗАМЫН ШИЙДЛҮҮДАСФАЛЬТ БА ХӨРС НЯГТРУУЛАЛТЫН СИСТЕМ

TRIMBLE CCS900 3D НЯГТРУУЛАЛТЫН СИСТЕМ

Асфальтын индүүг авто зам хучилтын ажлын хамгийн сүүлийн

үе шатад ашиглах ба хэрэв эцсийн шатанд алдаа гарвал

түүнийг засах хугацаа болон зардал их байдаг. Та асфальтын

индүүндээ Trimble CCS900 нягтруулалтын системийг

суурилуулсанаар алдаа гаргахгүй тул ажлыг дахин хийх

шаардлагагүй болно.

Trimble CCS900 нягтруулалтын систем нь таамгаар нягтруулдаг

байсан явдлыг халж төлөвлөсөн түвшинд хүртэл жигт

нягтруулалт хийхэд тусална. Тус системийг ашигласнаар

нягтруулалтын ажлыг үр дүнтэй, илүү бүтээмжтэй гүйцэтгэх ба

түлшээ ч илүү хэмнэх болно.

ТӨЛӨВЛӨСӨН ЗУРГИЙН ДАГУУ ЗӨВ ХИЙ

Trimble CCS900 нягтруулалтын системээр индүүний явалтын

тоог хянаж, нягтруулсан хэмжээг тодорхойлох бөгөөд

нягтруулалтыг хэтрүүлэх эсвэл дутуу нягтруулахаас бүрэн

сэргийлж чадна. GNSS хүлээн авагчийн тусламжтайгаар кабин

дотор суурилуулсан дэлгэцээр машины байршлыг харж,

явалтын тоо, нягтруулсан түвшинг өнгөөр ялган харж ажлыг

гүйцэтгэдэг.

ТАЙЛАНГИЙН ШИЙДЭЛ

Ажлын талбай дээрх ажлын тайлан, кабин доторх принтер нь

талбайн ахлах ажилтан болон чанарын менежерүүдэд

нягтруулах ажиллагааг хянах, болзошгүй асуудлыг нэн даруй

засах боломжийг олгодог. Нягтруулалтын ажлын өгөгдөл нь

VISION LINK вэбийн тусламжтайгаар машинаас оффис руу

илгээгдэх ба ингэснээр бүтээмжийн мэдээллээ алсын зайнаас

харах боломжтой болно.

VISION LINK вэб дээр НЯГТРУУЛАЛТЫН АЖЛЫГ ХЯНАХ

Нягтруулалт ажлын өгөгдлийг VISION LINK вэб дээр харсанаар:

Ÿ Индүүний нягтруулалтын тоог хянаснаар давтан ажил

хийхээс сэргийлж, засварын

зардлыг бууруулна.

Ÿ Хэт их нягтруулахаас

сэргийлсэнээр машины

ашиглалт, түлшний хэрэглээг

оновчтой хэмжээнд байлгана.

Ÿ Температурыг хянаж, нягтруулалтыг зохих температурт

гүйцэтгэнэ.

Операторт харагдах байдал Операторт харагдах байдал

TАНЫ БАРИЛГА ЗАМЫН ТЕХНОЛОГИЙН НИЙЛҮҮЛЭГЧ

TRIMBLE SITE POSITIONING SYSTEMЗАМ БАРИЛГЫН ХЭМЖИЛТИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮД

TRIMBLE SPS БААЗ СТАНЦ

SPS855 нь найдвартай, хэрэглэхэд хялбар модулар хүлээн авагч бөгөөд бааз станц болон ровер

болгон ашиглаж боломжтой.

Ÿ GPS, Glonass, Galileo, Compass зэрэг бүх хиймэл дагуулаас сигнал хүлээн авна

Ÿ Өндөр нарийвчлалтай

Ÿ Сигналын хамрах хүрээ өргөн

Ÿ Суурилуулахад хялбар

TRIMBLE SPS РОВЕР

SPS986 нь Trimble компаний бүтээсэн хамгийн бат бөх, ухаалаг антен юм. Зам болон барилгын

салбарт хамгийн их хэрэглэгддэг энэхүү ухаалаг антеннийг ровер болон бааз станцын аль алинаар

нь ашиглаж болно.

Ÿ Бүх төрлийн хөлнүүд, машин, мопед дээр суурилуулахад маш хялбар

Ÿ Цаг агаарын ямар ч нөхцөлд ашиглагдана

Ÿ Бааз станц, ровер аль алинаар нь ашиглаж болно

Ÿ Ус, шороо тоос, чийг, доргионы хамгаалалттай

TRIMBLE SPS ТАХЕОМЕТРҮҮД

Уул уурхай, Зам, Барилгын хэмжилтийн ажлуудад хэрэглэгдэх тахеометрүүд нь маш өндөр

нарийвчлалтай, хэрэглэхэд хялбар бөгөөд хэмжилт хийхэд нэг л хүн хангалттай. Универсал,

роботик, механик зэрэг төрлүүдээс сонгох боломжтой.

Ÿ 5 хүртэл мм-ийн нарийвчлалтай

Ÿ Хүрэх боломжгүй аюултай хэсгүүдэд лазер хэмжилт хийнэ

Ÿ Ойлгогчийг автоматаар хурдан олж дагах системтэй/роботик/

TRIMBLE САЙТ ТАБЛЕТ БОЛОН КОНТРОЛЛЕР

Ÿ Trimble Сайт Таблет болон TSC7 контроллер нь ажлын талбарт шаардлагатай

бат бөх хэрэгсэл юм. Windows үйлдлийн систем суулгасан нь оффиссийн бүх

төрлийн программын хамт ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн.

Ÿ Усны хамгаалалт болон унаж зурагдахаас хамгаалагдсан гадарга

Ÿ Бүтэн өдөр ажиллах боломж бүхий баттерей

Ÿ Ажлын үр дүнг хурдан шинжилж шийдвэр гаргах боломж

TRIMBLE BUSINESS CENTERЗАМЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ

ҮНЭГҮЙТУРШИЛТЫН

30 ХОНОГАВАХЫГ ХҮСВЭЛ

75756080

Business Center нь Trimble-ийн Барилга, Замын салбарт зориулан бүтээгдсэн

хүчирхэг програм бөгөөд Connected Site шийдлийг ашиглан өгөгдлийг оффис

болон ажлын талбар хооронд хялбархан дамжуулдаг програм юм. Хэрэглэхэд

хялбар энэхүү програм нь замын зураг төсөл боловсруулдаг компаниуд болон

замын гүйцэтгэлийн компаниудад зориулагдсан хэрэгцээт функцуудыг өөртөө

багтаасан юм.

Хэрэглээ болон давуу талууд:

Ÿ Trimble-ийн Машин удирдлагын системийн үндсэн өгөгдлийг бэлтгэнэ

Ÿ Замын корридорыг зурж план, хөндлөн огтлол, дагуу огтлолоор харуулж

мм-ийн нарийвчлалтай мэдээллээр хангана

Ÿ Газар шорооны ажлын тайлан тооцоог гаргана

Ÿ Уурхайн өрмийн цооногийн зураг бэлтгэж өрөмдлөгийн план гаргана

Ÿ Туннелийн зураг боловсруулна

TАНЫ БАРИЛГА ЗАМЫН ТЕХНОЛОГИЙН НИЙЛҮҮЛЭГЧ

ТАНТАЙ ОЙР...

SITECH-MONGOLIA

Баянгол Дүүрэг 4-р хороо, Баруун Үйлдвэр - 133, ш/х - 26, Улаанбаатар - 16030, Монгол Улс

7575-6080Утас: [email protected]Имэйл:

www.SITECH-MONGOLIA.com

© 2018-2019, Trimble Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Trimble, Globe & Triangle лого, SITECH худалдааны тэмдэг нь АНУ болон бусад оронд зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.